top of page
Farmer Holding Vegetables In Hands

Бидний тухай

Хөх рашаан ХХК нь 2008 онд хүнсний худалдаа үилчилгээний чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Одоогоор гадаад худалдаа, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй,мод модон эдлэл, малын тэжээлийн үйлдвэр, рашаан усны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимжүүлэн явуулж байна.

1.Дистрибьютор, импортын худалдаа

2008 оноос Оросын Холбооны Улсын Чита мужийн Читинский Ключи компаний бүтээгдэхүүн болох Кука7 рашаан  усыг Монголын зах зээл дээр импортлон Монголын зах зээл дээр нийлүүлж Монголын рашаан усны зах зээлийн 20 хувийг хангаж байна.

Кука 7 рашаан ус нь Монголын зах зээл дээр өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхийг бий болгож, өөрийн гэсэн үнэнч хэрэглэгчдийг нэгэнт өөртөө татаж чадсан Брэнд бүтээгдэхүүн билээ. Тус рашаан усыг эмчилгээний болон энгийн хэрэглээнд өдөр тутам хэрэглэдэг болно. Тус бүтээгдэхүүнийг Монголын Рашаан үйлдвэрлэгчдийн холбооноос сайшаагдсан.

2022 оноос ОХУ-ын Ставропольский бүс нутгийн Продако компанитай хамтран Ессенская брендын рашаан усыг дотоодын зах зээлд нийлүүлэх судалгаа бэлтгэл ажлийг хийж байна.

Энэхүү үйл ажиллагааны салбар нь борлуулагч, нягтлан, нярав гэсэн нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

2.Газар  тариалан

Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд өөрийн эзэмшлийн 1000 гаруй га талбайд газар тариалалт эрхлэн явуулж байна.

Тус компани нь нийт талбайдаа олон нэр төрлийн буудай болох улаан буудай, овъёос, арвай, гурвалжин будаа зэргийг тарьж ургуулж байна. Мөн техник технологио байнга шинэчлэн сайжруулж байна.

Газар тариалангийн салбар нь үндсэн долоон ажилтантай ба ургац хураалтын оргил үед нэмэлтээр 20 хүнийг ажлын байраар ханган ажилладаг.

Picture7.png

2008 он

Үйл ажиллагаа эхлүүлэв

Тус компани ОХУ-ын Чита хотоос Кука-7 рашаан импортлох замаар үйл ажиллагаагаа эхэлсэн. Читинскэй Ключи ХХК-тай албан ёсны хамтынг ажиллагааны гэрээг үзэглэв.

2010 он

Газар тариалангийн үйл ажилллагаа

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт 200га талбай худалдаж аван газар тариалангийн үйл ажиллагааг эхлүүлэв. Шинэхэн, эрүүл хөрс ургацаа сайн өгч эхэлсэн бөгөөд орон нутгийн 10 иргэнийг ажлын байраар хангалаа.

Picture1farm.png
Picture4.png

2012

Агуулахын өргөтгөл хийв

Түгээлтийн системийн цар хүрээ хүчин чадлыг нэмэх зорилгоор 1000м3 агуулах барьж ашиглалтад оруулав. Шинэ агуулахтай болсноор манай агуулахын багтаамж нэмэгдэж, хүйтний улиралд агуулах хийх боломжтой болсон.

2014 он

Нэмэлт газар худалдаж авсан

Тариалангийн үйл ажиллагааг өргөжүүлэх үүднээс  600 га талбай нэмж худалдаж авсан. Жилийн ургацын хэмжээ 3000 тонн хүртэл нэмэгдэв.

ssss.jpg
irri.JPG

2017 он

Усалгааны систем суурилуулав

100 га талбайд усалгааны систем суурилуулсан. Услалтын систем нь ган гачигтай үед ургац алдахаас сэргийлдэг мөн ургацыг зорилтот түвшин хүртэл удирдах боломжийг олгодог.

2018 он

Газар тариалангийн тоног төхөөрөмжийг шинэчлэх

Беларусь улсад үйлдвэрлэсэн хоёр ширхэг Палессе GS575 үр тарианы комбайн худалдан авч техник шинэчлэлт хийв. Уг комбайн нь бүтээмж өндөр, зардал багатай, чанартай комбайн юм. Том хүрдтэй 5000 мм өргөн авцтай нь бүтээмжийг нэмэгдүүлдэг. Дөрвөн түлхүүртэй сүрэл сэгсрэгч, гурван үе шаттай салгагч ашиглан үр тарианы тогтвортой ялгаралт, өндөр чанарыг хангана. Үр тарианы багтаамж 4м3

20220925_064935.jpg
34343.JPG

2022 он

Нэмэлт бүтээгдэхүүн судалгаа

Ковид-19-ийн үеэр шинэ харицагчидтай уулзалт хийх, үйлдвэртэй танилцах боломж хомс байсан. 2022 онд эмчилгээний рашааны үйлдвэр "Продако Интернэшнл" ХХК-тай гэрээ байгуулан хамтран ажиллахаар боллоо.

2022-2023 он

Рашаан ус савлах үйлдвэр

2022 онд рашаан савлах байгууламж барьж эхэлсэн. 2023 онд анхны бүтээгдэхүүнээ гаргахаар төлөвлөөд байна. Цагт 4000-5000 шил үйлдвэрлэх хүчин чадалтай. Хийжүүлсэн рашаан, чацарганы шүүс савлах шугамтай байна. 

factory.JPG

© Хөх Рашаан ХХК

  • Кука-7
  • LinkedIn Clean
bottom of page